2015 оны 8 дугаар сарын 21-ний үдээс хойш Дундад, Монгол, Орос гурван улсын 2015 · Дундад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны Эрээн хот чуулга уулзалтын цуврал арга хэмжээний төслийн гарын үсэг зурах ёслол Эрээн хотын Засгийн ордонд болов.
Ёслолын үеэр Дундад, Монгол, Орос улсын төр засаг, аж ахуйн нэгжүүд таван хэсэгт хуваан ёслолд гарын үсэг зурсан байна.
Ёслолын дараа Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав хэлэхдээ: -Энэ удаагийн чуулга уулзалт нь Монгол Улсын аж ахуйн нэгжүүд Дундад улсын зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулахад тус болно. Цаашид бид илүү өргөн боломжийг ашиглан, олон хүнийг оролцуулж, илүү их захиалга авмаар байна гэлээ.
