solongonews
Дуучин Уд анхны бие даасан тайлан тоглолтоо хийлээ
2015-06-08 12:29
Дуучин Уд бие даасан тайлан тоглолтоо 6 дугаар сарын 6-ны үдэш Өвөр Монголын Улаан театрт хийлээ.

Дуучин Уд бие даасан тайлан тоглолтоо 6 дугаар сарын 6-ны үдэш Өвөр Монголын Улаан театрт хийлээ. Тэрээр бие даасан тайлан тоглолтоо “Хорвоо аргадах аялгуу” дууныхаа нэрээр нэрэлжээ.

 Дуучин Уд 2011 онд Дундад улсын ГХЯ-ны “Дундад улс- Өмнөд Солонгосын соёлын солилцоо”-ны үеэр, Өмнөд Солонгост айлчлан тоглолт хийж, 2013 онд Дундад улсын төв телевизээс зохион байгуулсан “Жэн Чи Дөү Янь” буюу “Ширүүн өрсөлдөх” Дундадын цөөхөн тоот үндэстний манлай дуучин шалгаруулах тэмцээнд “Монгол үндэстний шилдэг дуучин” хэмээх хүндтэй алдраар нэрээ мөнхөлж, олны сайн танил болсон юм.

Харин тэрээр энэхүү тайлан тоглолтондоо “Дурсамж”, “Салхин чимээ”, “Бодлын зураг” дуунуудаар хүрэлцэн ирсэн үзэгч түмэндээ бэлэг барьсан байна. Мөн түүний тоглолтод мэргэжил нэгт найзууд болох Жалам хар хамтлаг, Магтаал болон нэрт дуучин Дэдмээ багшийн хувиар урилгаар оролцож, ая дуугаа өргөлөө. Өвөр Монголын “Хасар” соёл медиа ХК нь ерөнхий зохион байгуулагчаар ажилласан байна.

Зохиолын болон ардын богино дуу дуулдаг дуучин бүсгүй маань анхны бие даасан тайлан тоглолтоо ийнхүү гайхалтай уран бүтээлүүдээ үзэгч олондоо өргөн барилаа.

 

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл