"Умард хязгаар - Үзэсгэлэнт хаалга" Хятад, Монголын соёлын солилцооны улирлын хүрээнд зохион байгуулагдаж буй "Түмэн газрын цайны зам" Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аян үргэлжилж байна.

Гал аянд нэгдсэн хоёр орны уран бүтээлчид 11-р сарын 05-ны өдөр буюу өнөөдөр Хөххотоор аялж, Дашэнкүйгийн соёлын музей, Гүйхуа /өнөөгийн Хөххот/ хотын хуучин гудамж, Мони уулын биет бус соёлын өвийн хотхон зэрэг эртний "Цайны зам"-тай холбоотой газруудтай танилцлаа.
Хөххот нь Цайны зам дагуух чухал бүс нутгийн төв, худалдааны чухал суурин байсан бөгөөд Цайны зам Шаньши мужаар дамжин Монголын тал нутагт орсны дараах гол зангилаа хот байв. Шаньши худалдаачид Фүжянь, Хүбэй зэрэг газраас тээвэрлэж авчирсан цайны навчаа Хөххотод боловсруулж, дараа нь Монгол нутаг болон Орос улс руу борлуулдаг байв. Худалдааны оргил үедээ Хөххот нь Дашэнкүй, Фүшэнгүн зэрэг олон арван алдартай дүүзнүүдийг төрүүлж байсан төдийгүй цайны худалдааны тусгай бүс дүүрэгтэй болсон байв.
МУЭ-ийн ерөнхийлөгч П.Ганбат Өвөр Монголын телевизид яриа өгч буй нь
Дашэнкүй нь нэгэн цагт Чин улсын үеийн Өвөр Монголын худалдааг ноёлж байсан түүхтэй. Гүйхуа хотод төвтэй энэхүү худалдааны пүүз нь Гүйхуа хотын бүхэл бүтэн худалдааны зах зээлийг ноёрхож, цагтаа “Нэг Дашэнкүй Гүйхуа хотын талыг эзэлнэ” гэх нэр хүндтэй явжээ. Дашэнкүй нь цайгаар голчлон, мөн бусад олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байв. Гурван зууны турш үйл ажиллагаатай байсан уг брэндийн тэмээн цуваа Хятад, Монгол, Оросоор дамжин Евразийг туулж, эртний Цайны замын чимэг болж байжээ.
Монь уулын биет бус соёлын өвийн хотхон нь Өвөр Монгол дахь Цайны замын түүх, соёлын дурсгалт зүйлсийг давамгайлан харуулсан анхны томоохон задгай музей юм. Тус хотхоны байрлаж байгаа Дуань Жя Яао тосгон нь түүхэндээ Цайны зам дагуух улаа өртөө байсан аж.
