solongonews
Алтайн бүсийн хамтын ажиллагааны чуулган болов
2015-08-13 11:57
Алтайн бүсийн хамтын ажиллагааны чуулган болов.

Торгоны замын эдийн засгийн бүсийн Алтай бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын чуулган 11-ний өдөр Шиньжяны Өрөмч хотноо боллоо.

"Хамтын гэр орон, хамтын аз тохиол" гэсэн уриан дор болж буй уг чуулган Дундад, Монгол, Орос, Казахстан зэрэг Алтайн уулсын ар өвөр бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлж, үндэстэн дамнасан бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хамтдаа урагшлуулж, тухайн бүс нутгийн ард түмэнд үр өгөөж хүртээхийг зорьжээ.

Тус чуулганд Дундад, Монгол, Орос, Казахстан дөрвөн орны улс төрчид болон эрдэмтэн судлаачид тухайн бүс нутгийн аялал жуулчлал, уул уурхай, интернет технологи, цахим худалдаа, эко хүнс, боловсрол, эм эмнэлэг зэрэг салбарт санал бодлоо солилцсоны эцэст хамтын ажиллагааны 10 төсөл байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд Дундад, Монгол, Орос, Казахстан 4 орны стратегийн хамтын ажиллагааны харилцаа гүнзгийрэхийг хэрээр харилцан ойлголцол итгэлцэл нэмэгдэж, бүс нутгийн хамтын ажиллагааг дээшлүүлэхэд талууд санал нэгтэй дэмжсээр иржээ. Энэ удаагийн чуулганы хөтөлбөрт гол сэдэвт чуулганаас гадна "Алтайн уулсын хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны дээд форум" "Торгоны замын эрүүл мэндийн форум- Казахстаны эм эмчилгээний хөгжлийн олон улсын анхдугаар симпозиум" зэрэг салбар форумууд болж, Алтайн ууслын эргэн тойрны эдийн засгийн бүсийн хамтын ажиллагааг шат өгсүүлэхийг зорьсон байна.

 

Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл