6 дугаар сарын 26-ны өдөр XII удаагийн Дундад · Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын нэг агуулга болох “Үзэсгэлэнт сайхан үзэмжийн орон-Өвөр Монголын уран зургийн бүтээлийн үзэсгэлэн” Өвөр Монголын Уран зургийн ордонд нээлтээ хийв.
Энэ удаагийн үзэсгэлэнг Дундад · Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын зохион байгуулах комиссоос санаачлан зохион байгуулж, Өвөр Монголын Утга урлагийн холбоо, Өвөр Монголын Уран зургийн нийгэмлэгээс бодит ажиллагааг зохион байгуулсан юм. Үзэсгэлэнд ӨЗО-ны бүх газраас сонгон дэвшүүлсэн 1000 гаруй хятад зураг, тосон будгийн зураг болон усан будгийн бүтээлүүдээс 273 бүтээлийг дэлгэн үзүүлж, Өвөр Монголын уран зураачдын эх улсаа хайрлах, ард түмнээ хайрлах, амьдралыг хайрлах урлагийн халуун сэтгэлгээг илрүүлж, бүх үндэстний ард түмний үзэсгэлэнт сайхан орныг бүтээн байгуулах хамтын хүсэл мөрөөдлийг үзүүлсэн байна. Үзэсгэлэнд сонгогдсон уран зураачдын дотор Өвөр Монголын ахмад үеийн зураачид, залуу уран зураачид, уран зургийн дур сонирхолтой хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Үзэсгэлэн нь 7 дугаар сарын 2-ны өдөр болтол үргэлжлэх болно.













