solongonews
Токиод Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг дурсах хурал болов
2015-08-10 12:29
Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг дурсах хурал Токио хотноо

Энэ сарын 7-нд Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг дурсах семинар БНДАУ-аас Японд суугаа ЭСЯ-д зохиов. Дундад улсаас Японд суугаа элчин сайд Чэн Юүнхуа, Дундад улсаас Японд суугаа зөвлөх Лью Шаобин, Япон, Дундад улсын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид болон Дундад улс Японы судлаачид нийт 40 гаруй хүн хуралд оролцсон байна.

БНДАУ-аас Японд суугаа ЭСЯ-ны сайд Чэн Юүнхуа үг хэлэхдээ: -Бид хурлаар Дундад улсын ард иргэдийн Японы эсрэг дайн болон фашизын эсрэг дайны ялалт байгуулсны 70 жилийн ойг дурсаж, 70 жилийн өмнө хүн төрөлхтний дунд нүүрлэж байсан эмгэнэлтэй түүхийг эргэцүүлж, ялангуяа фашизмын эсрэг дайны үлдээсэн гашуун сургамжийг санаж, энх тайвныг хамгаалах, Дундад улсын Японы найрамдлыг үргэлжлүүлэх хамтын хүсэл сонирхлоо илэрхийлэхэд чухал ач холбогдолтой гэлээ.

Японы Ёкохама улсын их сургуулийн нэрт судлаач Мүрата Тадаёши хурал дээр үг хэлж, бодит материал тоо баримтад тулгуурлан Японы хэлж буй "Дундад улсын аюул" хэмээх үзлийг няцаасан байна. Тэрээр: - Японы дотоодод зарим дуун хоолой үнэн хэргийг гажуудуулж, "Дундад улсын аюул" хэмээх үзлийг хөөрөгдөж байна. Японы ард иргэд анхааралтай хандаж, амархан үгэнд нь битгий ороорой хэмээн сануулсан байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл