
Ордос хотын Эрдэнэ товч парк, Эзэн Хороо хошууны Алтан ширээ суурингийн Вангийн ордон талбай, Улаан гэгээний сүм, Хятадын үндэстний цөөнхийн биет бус соёлын өвийн үзэсгэлэн, Улаан мөрөн зэрэг газруудын нарийн байдалтай танилцав. Эдгээрээс Жюнь вангийн ордныг тодруулан хэлэхэд: Жюнь вангийн ордон нь Эзэн хороо хошууны Алтан ширээ суурингийн Вангийн ордны уудам талбайд байрлаж, Чин улсын Бадралт төрийн XXVIII онд байгуулагдсан бөгөөд иргэн улсын XVII онд нөхөн засвар хийв. Одоогоор нийт эзлэх талбай 15000 хавтгай дөрвөлжин метр, барилгын эзлэх талбай 1000 хавтгай дөрвөлжин метр, барилгын хувьд орон нутгийн онцлогийг хадгалж, тоосго, мод, чулуун бүтэцтэйгээрээ их онцлог юм.







