solongonews
Мориндоо мордох хоромхон
2015-08-19 12:19
Уурга тулан мориндоо мордох хоромхон
Зөөлөн хур намирч байлаа

Уурга тулан мориндоо мордох хоромхон

Зөөлөн хур намирч байлаа

Зүлгээд барагддаггүй нулимс чинь урсаж байлаа

 Зүлгийн цэцгэс дохилцож байлаа

 Зөгнөлийн даллал мэт байлаа

 

Уурга тулан мориндоо мордох хоромхон

Жиндүүн салхи сэржгэнэж байлаа

Зүрхэнд хөөрхөн чи минь үгүйлэгдэж байлаа

Зээсны галууд нүүж байлаа

Зүүд өнчирч байлаа

 

Уургаа тулан мориндоо морьдох хоромхон

 

Цас аяархан хаялж, байлаа

Чимээгүй бодол мөрөн дээр бууж байлаа

Цагаан дэлхий мөргүй нэлийж байлаа

Чамайгаа би сэмээр санаж байлаа

 

Уургаа тулан мориндоо мордох хоромхон

Харьсан шувуу ирж байлаа

Хар нүдэн чи минь зэрэглээн дундуур харагдах шиг байлаа

 Хагтын ногоо цохолжиж байлаа

 Хамгийн сайхан бүхний манайх гэж итгэж байлаа.

Дөчин насны сайхныг би ухлаа

 

Хөнгөлсөн моддын нахиа ягаарч

 Хаврын амьсгалаар бүлээрэх нь

Хөндөгдөөгүй онгон гэгээ

Хайрын хөнжилд шургах мэт

Дөчин насны сайхныг би ухлаа

 

Яргуй цэцэг нь дов гоёон хөхөрч

 Амьлалын улирлаар солигдох нь

Янагийн халуун хос

Амрагийн усанд нөмгөлөх мэт

Дөчин насны сайхныг би ухлаа

 

Зөөлөн цагаан бороо намиран зүсэрч

Өнгөтэй зун ногоорон долгиолох нь

Зөн заяаны хонгор хүүхэн

Өөртэй минь сэмхэн болзох мэт

Дөчин насны сайхныг би ухлаа

 

Нар хур навч цэцэг нь эелхэн

Үзэсгэлэн байгаль номхрох нь

Надад л ирдэг бүсгүй

Өнөө шөнийн зүүдийг эзэрхэх мэт

Дөчин насны сайхныг би ухлаа.

                                                                               

Зохиогч: Төмөрбагана
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл