solongonews
Дэлхийн Хятад бизнесмены XVIII чуулган Макаод нээгдлээ
2025-11-03 17:01
Дэлхийн Хятад бизнесмены XVIII чуулган Макаод нээгдлээ

 Дэлхийн Хятад бизнесмены XVIII чуулган 11-р сарын 3 нд Макаод нээгдлээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишуун, Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунин бяарын цахилгаан илгээж, чуулганд оролцсон дэлхийн Хятадын бизнесмены төлөөлөгчид, хилийн чанад дахь хятадууд болон олон салбарын хүмүүст мэндчилгээ дэвшүүллээ.

Уг чуулганыг Макаогийн Худалдааны нийгэмлэг зохион байгуулав. Чуулганд оролцогчид Гуандун-Хонконг-Макаогийн их булангийн бүсийн ирээдүй, Хятад анагаах ухааны инновац хөгжил, Амралт зугаацлын салбар болон соёл, аялал жуулчлал үзэсглэнгийн эдийн засгийн өсөлтийг сайжруулах, өндөр технологи болон орчин үеийн санхүү, залуу үеийн Хятадын бизнес эрхлэгчдийн өсөлтийн зам зэрэг сэдэвийн хүрээнд тусгай форум зохион байгуулна.

Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дэд дарга Хэ Хөүхуа, Шян Хүй, Төв болон төрийн байгууллагуудын холбогдох газар, холбогдох нам бүлгүүдийн удирдлага, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн гүйцэтгэх захирал Цэн Хаохуй болон холбогдох албан тушаалтнууд,  Макао дахь төрийн төв байгууллагуудын удирдлагууд, 50 гаруй улс орны Хятад бизнесменүүд, суудлаачид нийт 4000 гаруй хүн оролцов.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл