solongonews
Сүжөү- Манжуур- Европ төмөр зам
2015-05-18 14:57
Сүжөү- Манжуур- Европ төмөр зам Дундад улсын Жянсү мужийн Сүжөү хотоос эхлээд Өвөр монголын Манжуур хотоор хил даван, Сибирийн төмөр замыг хөндлөн туулж, ОХУ-аар дамжин Варшавт хүрдэг. Нийт уртын хэмжээ нь 11.2 мянган километр бөгөөд ачаа тээврийн төмөр замаар дэлхийд шинэ амжилтыг тогтоожээ.

 Сүжөү- Манжуур- Европ төмөр зам Дундад улсын Жянсү мужийн Сүжөү хотоос эхлээд Өвөр монголын Манжуур хотоор хил даван, Сибирийн төмөр замыг хөндлөн туулж, ОХУ-аар дамжин Варшавт хүрдэг. Нийт уртын хэмжээ нь 11.2 мянган километр бөгөөд ачаа тээврийн төмөр замаар дэлхийд шинэ амжилтыг тогтоожээ. Дан чиглэлийн ачаа бараа нь 18 хоногийн дотор эцсийн цэгтээ хүрч далайн аяллыг бодвол аяллын хугацааг хагас цаг хэртэй богиносгосон байна. Одоогоор уг галт тэрэгний хөдлөх газар, ээлж, цаг, үнэ нь тогтмол байнгын болж, зардлын хувьд хамгийн үр ашигтай ачаа тээрийн аяллын хэлбэр болоод байгаа юм. Энэхүү төмөр зам нь Дундад улсын зүүн бүсийн далай дагуух орноос Европ хүрэх шууд чиглэлийн галт тэрэггүй байсан тэр түүхийг эцэслүүлсэн байна.

     Өмнө нь Дундад улсын өмнөд оронд үйлдвэрлэсэн торго дурдан, цай сэлтийг тэмээн аянд найдаж, бүтэн нэг жилийн хугацаа зарцуулан байж Европын зах зээлд хүрдэг байжээ. Одоо Сүжөү орноос гарсан цахим бүтээгдэхүүн ердөө хоёр долоо хоногийн дотор Европ руу очдог. Энэхүү төмөр зам одоогоор цорын ганц олон улсын ачаа тээврийн хэрэгсэл бөгөөд Дундад улсыг дэлхийд маш сайн танилцуулж байгаа юм.

     Сүжөү- Манжуур- Европ төмөр замын онцлог нь аюулгүйн дээр хурдтай. Хамрах цар хүрээний хувьд өргөн, бараа бүтээгдэхүүний төрөл олон. Энэхүү галт тэргээр тээвэрлэдэг ачаа бараанууд Дундад улсын өнцөг булан бүрээс цахилгаан бараа бүтээгдэхүүн, машин, хувцас, гэр ахуйн бараа зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг Европын оронд хүргэдэг. Үүгээрээ Дундад улсын үйлдвэрлэлийн технологийг харуулж байна. Тус галт тэрэг ашиглалтад орсноор нэг талаас Дундад улсын өмнөд орон бүсийн бараа бүтээгдэхүүн Европт саадгүй нэвтрэх ажлыг хэрэгжүүлж, нөгөө талаар Европын орны машин тэрэг, сэлбэг зэрэг бүтээгдэхүүн Дундад улсад харьцангуй богино хугацаанд орж ирснээр өргөн цар хүрээ хамрах олон бүтээгдэхүүн Дундад улсаар түргэн шуурхай дамжин дэлхийд танигдах болно. Бүртгэлээс үзэхэд энэхүү галт тэрэг нэг жилд нийт 34 удаа хилээр өнгөрөн, 3150 хайрцаг, 17.4 мянган тонн, 200.5 сая ам.долларын өртөгтэй ачаа бараа тээвэрлэсэн байна. Уг галт тэрэгний боомтоор өнгөрөх ажлын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Сүжөү хотын гааль болон Манжуур хотын гааль хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, экспортлох бараагаа Сүжөү гааль дээр шалгуулж дуусаад тээшинд гаргана. Ачаа барааны бүх төрлийн хяналт интернетээр дамжин Манжуур боомтод хүрдэг. Боомтынхон эдгээр бараануудад сонголттой шалгалт хийдэг байна. Иймээс тээврийн зардлыг хэмнэхийн дээр тээврийн эргэлтийн хугацааг богиносгодог. Мөн электрон тээвэр, электрон хаяг, дугаар зэргийг хэрэглэн боомтын хяналт шалгалтыг хялбарчилж, 24 цагийн гаалийн үйлчилгээ үзүүлэн, гаалийн үр ашгийг дээшлүүлжээ.

     Бизнес эрхлэгчдэд “Төмөр замын торгоны зам” хэмээгдсэн Сүжөү- Манжуур- Европ төмөр зам нь Жянсү муж, тэрчлэн Хөхмөрний гурвалжин хойг зэрэг далай дагуух орноос Европын орон хүртэлх олон улсын бараа тээврийн шинэ зам болжээ. Энэхүү төмөр зам Дундад улсыг дэлхийд таниулж, Ази Европын эдийн засагт соёлын гүүр болсон байна.

Зохиогч: Хан Хуншя
Найруулагч: Саранчимэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл