2015 оны 5 дугаар сарын 16-ний бямба гарагт ӨМӨЗО-ны Өвөр монгол дахь Монгол Оюутны Холбооны спорт наадмын хүрээнд зохион явуулдаг Хөххотын аварга шалгаруулах “3vs3” сагсан бөмбөгийн тэмцээн болох гэж байна. Хөххотноо суралцаж буй оюутан залуус болон ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг спортод дур сонирхолтой болгох, сонирхогчдын сагсан бөмбөгийг дэмжиж, сурталчлан хөгжүүлэх, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг. Энэ удаагийн тэмцээнд баг тус бүр 3 тоглогчтой, сэлгээний 1 тоглогч буюу 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох шаардлага тавигдаж байгаа юм байна. Үүнээс гадна тэмцээн 3vs3 сагсан бөмбөгийн шинэ дүрмээр явагдах бөгөөд хэсгийн тоглолт 7 минутаар 2 үе, медалийн төлөөх тоглолт 8 минутаар 2 үе явагдана. Шагнал урамшууллын хувьд:
Нэгдүгээр байр: Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Хоёрдугаар байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Гуравдугаар байр: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнах юм байна.

/Жич: Тэмцээнд оролцох багийн тооноос хамаарч гуравдугаар байрыг тодруулна.
Холбоо барих утас : 15248112775/
Э.Үржинханд
