solongonews
Гурван улсын эдийн засаг худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалтын үр дүнг нийтлэв
2015-08-22 12:42
Дундад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалтын үр дүнг нийтлэв.

2015 оны 8 дугаар сарын 21-ний үдээс хойш Дундад, Монгол, Орос гурван улсын 2015 · Дундад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны Эрээн хот чуулга уулзалтын цуврал арга хэмжээний үр дүнг нийтлэх хурал Эрээн хотын Засгийн ордонд болов.

Хурлын үеэр Эрээн хотын орлогч дарга Цогзол энэ удаагийн чуулга уулзалтын үр дүнгийн тухай хэлэхдээ: -Энэ удаагийн чуулга уулзалт нь Дундад, Монгол, Оросын соёл аялал жуулчлалын хамтын ажиллагааны хэлэлцээ, гурван орны аж үйлдвэр худалдааны салбарын хамтын ажиллагааны хэлэлцээ, Дундад, Монголын боловсролын хамтын ажиллагааны хэлэлцээ, гурван орны төмөр зам дагуух хотуудын засаг дарга нарын ажлын уулзалт гэх 4 тусгай салбарт уулзалт зохион байгуулж, уулзалтаар дамжин дэд бүтцийн бүтээн байгуулалт, боомтын нэвтрэлцээ болон худалдаанд тус болох, соёл, аялал жуулчлал, боловсрол, санхүүгийн хамтран ажиллах зэрэг талаар гурван улс санал нэгджээ. Мөн “Аялал жуулчлалын хамтын ажиллагааны хэлэлцээр”, “Дундад, Монгол, Оросын аж үйлдвэр худалдааны салбарын хамтын ажиллагааны нийт зөвшилцөл” “Дундад, Монгол, Оросын төмөр зам дагуу бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санамж бичиг” болон Боловсролын салбар дахь хамтын ажиллагааны зургаан гэрээ зэрэг гол болох хэлэлцээрт амжилттай гарын үсэг зурсан байна гэв.

Үзэсгэлэн худалдааны талаар нийт 1135 лангуу байрлуулж, өмнөх жилээс 500 гаруй лангуу нэмэгдсэн байна. Үүнд, гол үзэсгэлэн болох Хуан Юү олон улсын үзэсгэлэн худалдааны танхимд 700 лангуу, хоёрдугаар талбай болох хилийн иргэдийн худалдааны чөлөөт бүс болон Өү Хуа тус бүр 175 ба 260 лангуу байрлуулжээ. Өү Хуад Бээжингийн Да Хүн Мэн компани ба Шэн Ян хотын Ү й их захын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах болно. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь нийт 5 өдөр үргэлжлэх бөгөөд Дундад улс, Дундад улсын Тайвань, Монгол, Орос, Пакистан, Өмнөд Солонгос, Вьетнам, Мьянмар зэрэг улсаас хүрэлцэн ирсэн 850 компанийн барааг үзүүлсэн байна. Үзэсгэлэнгийн бараа нь ихэвчлэн машин тоног төхөөрөмж, гэр ахуйн хэрэгсэл, ашигт малтмал, үндэстний гар урлалын бүтээгдэхүүн, тавилга зэрэг олон арван ангилалтай.

Гарын үсэг зурах ёслол дээрх 26 компаниас 14 эдийн засгийн хүрээнд гарын үсэг зурсан бөгөөд хүнсний үйлдвэрлэл, бизнесийн логистик, хил дамнасан цахилгаан нийлүүлэгч, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, санхүү болон бусад олон цар хүрээнд хамарснаар хэлэлцээрийн өртөг 1.3 тэрбум хүрчээ.
 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл