solongonews
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш: - Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад Хятадын оруулсан хувь нэмэр туйлын чухал
2025-09-02 21:13
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш:- Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад Хятадын оруулсан хувь нэмэр туйлын чухал юм.

2025 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 08-р сарын 31-нд Тяньжинь хотноо Хятадын төв радио телевизийн "Өндөр түвшний ярилцлага" нэвтрүүлэгт тусгай ярилцлага өглөө.

Гутерриш ярилцлагадаа:

- Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулахад Хятадын оруулсан хувь нэмэр туйлын чухал байсан. Дэлхийн 2-р дайнд холбоотнууд ялалт байгуулахад Хятадын оруулсан хувь нэмэр гол үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэн хэллээ.

Гутерриш мөн түүхэн баримтуудыг дурдаж, Япон Хятад руу их хэмжээгээр түрэмгийлсэн нь дэлхийн хоёрдугаар дайны жинхэнэ эхлэл байсан гэдгийг онцолжээ. Хятад улс Японы түрэмгийллийг удаан хугацаанд эсэргүүцсэн нь олон жилийн турш шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь Япон улсын хүчийг сулруулахад томоохон хувь нэмэр оруулж, улмаар Дэлхийн 2-р дайны төгсгөлд ялагдахад хүргэсэн юм гэж Гутерриш үзэж байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл