Уран бичлэг нь хятад ханз үсгийн бичих урлаг юм. Үсэн бийрээр ханзыг бичих дүрмийг хэлдэг байна. Түүний үүсэл нь хятад ханзтай нягт холбоотой. Уран бичлэгийг бичих үед, зураасны тод, гүн, гүехэн, бүдүүн нарийны хуваарилалтыг анхаарах хэрэгтэй бөгөөд үсгийн бүтэц, зай, мөрийг анхаарах шаардлагатай байдаг.
Уран бичлэгийн урлаг 3000 гаруй жилийн түүхтэй болжээ. Дундадын эртний алдартай уран бичээчдээс Ван Шижы, Ван Наньжы, Жан Шүй, Ень Жэнчин нар бий. Эдгээр уран бичээчид өөр өөрийн уран бичлэгийн үлгэр түүхтэй. Ван Шижы, Ван Наньжы эцэг хүү хоёрын түүх маш сонирхолтой байдаг.

Ван Шижы-гийн хүү Ван Наньжы 7 наснаасаа эхлэн эцгээсээ уран бичлэг бичихийг сурчээ. Тэгээд аваасаа давж гарахыг их боддог байв. Ээж нь хүүдээ хичээж зүтгэвэл сая ахиц гаргаж чадна гэж сургадаг байв. Таван жилийн дараа нэг өдөр хүү бичсэн уран бичгээ аавдаа үзүүлсэнд, аав нь сэтгэл ханамжгүй хүүгийнхээ бичсэн үсгийн дор нь нэг цэг нэмж өгөөд буцаажээ. Хүү нь ээждээ аваачиж үзүүлэхдээ, би таван жил уран бичлэг сурлаа, миний бичсэн уран бичлэг аавынхтай адил байна уу гэж асуухад, ээж нь нарийн үзсэний дараа хүүдээ нэмсэн цэгийг зааж, энэ цэг л аавынхтайгаа адил байна гэжээ. Хүү мэл гайхжээ. Түүнээс хойш сэтгэл гарган уран бичлэгийг байн дахин хичээж бичсэний дүнд аавтайгаа адилхан алдартай уран бичээч болсноор, хүмүүс "хоёрдугаар Ван" гэж нэрлэх болжээ. Энэ нь уран бичлэгийн түүхэн дэх гайхамшиг юм.





Энэ түүх нь уран бичлэг, мөн ямар ч ажлыг хийсэн ч уйгагүй хичээл зүтгэл байдаг гэдгийг харуулжээ.
2009 онд Дундад улсын уран бичлэгийн урлаг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэгджээ.
