Дипломат ажилтнууд Ордос хотоор аялав
2015-06-29 10:43
Дипломат ажилтнууд 6 дугаар сарын 27-ний өдөр Ордос хотоор аялав.
III дахь удаагийн “Дундад улсын соёлын аялал, Өвөр Монголын соёлын аялал”-ын үйл ажиллагаанд оролцсон дипломат ажилтнууд 6 дугаар сарын 27-ний өдөр Ордос хотоор аялав. Дипломат ажилтнууд Чингис хаан бунхнаар очиж, Дархад монголчуудын богд эзэн Чингис хаанаа тахих уламжлалт тахилгын тухай ойлголт авсан байна.
Дараа нь Эзэн хороо хошууны Суварга сумын Суварган тал жуучны баазад очиж, уламжлалт ордос хуримын ёсыг тусгасан тоглолтыг үзэж сонирхов.
Зохиогч: Б.Ариухан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
