Шиньжяны Хоргос боомт 7 дугаар сараас виз гаргана
2015-06-03 11:33
7 дугаар сараас тус боомт виз гаргах ажлаа эхлүүлж, Дундадын баруун хойд нутгийн виз гаргах эрхтэй анхны боомт болох юм.

Шиньжяны Хоргосын эдийн засгийн нээлттэй бүсийн мэдээнд тэмдэглэснээр, ирэх 7 дугаар сараас тус боомт виз гаргах ажлаа эхлүүлж, Дундадын баруун хойд нутгийн виз гаргах эрхтэй анхны боомт болох юм.
Хоргосын эдийн засгийн нээлттэй бүсийн боомтыг удирдах газрын дэд дарга Жан Ү гүө танилцуулж хэлэхдээ: - Тус боомтын виз гаргах ажлын бэлтгэл цэгцэрсэн тул 7 дугаар сараас албан ёсоор эхэлнэ. Үүнд, яаралтай ажлаар Дундад улсад ирэх гадаадын хүмүүс, урилгаар ирэх хүмүүс, барилгын, аялал жуулчлалын группд 7-30 хоногийн виз гаргаж өгнө гэжээ.

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
