solongonews
Дундадын шинэ загвар өмсөгч 114 см урт хөлтэй
2015-06-08 14:46
Дундад улсын 20 настай Донг Лей гэх модель цахим ертөнцийг шуугиулж байна. Учир нь тэрээр ойролцоогоор 114 см урт хөлтэй юм.

Энэ нь жирийн өсөлттэй долоон настай хүүгийн өндөртэй тэнцэх аж. Дөнгөж хорьхон настай тэрээр моделийнхоо карьерийг эхлүүлээд удаагүй байгаа гэнэ. Анх Дундад улсын нэгэн телевизийн супермодель шалгаруулах тэмцээнд орж олонд танигдсан бол түүний шүтэн бишрэгч энгийн хүний хөлтэй харьцуулсан зургийг цахим ертөнцөд тавьсанаар олон нийтийн анхаарлыг татсан байна. Түүний эцэг эх нь охиноо багш болгохоор сургаж байгаа боловч Донг Лей сургуулиа төгссөний дараа моделийн карьераа үргэлжлүүлэх бодолтой байгаа гэнэ. Дэлхийн хамгийн урт хөлтэй хүний гиннессийн амжилтыг одоогоор Оросын сагсан бөмбөгийн тамирчин Светлана Панкротава эзэмшдэг бөгөөд түүний хөл 131,8 см урттай аж.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл