ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн 01-р сарын 12-ны өдөр Ардын Их Хурлын ордонд АНУ-ын Сангийн сайд асан, Варбург Пинкус компанийн дарга Тимоти Гайтнертэй уулзав. Хэ Лифэн “ Хятад улс ХХ сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлж, 15-р таван жилийн төлөвлөгөөний дагуу үндэсний нэгдсэн зах зээлийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, өндөр түвшний нээлттэй байдлыг тууштай өргөжүүлж, эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулж байна. Бид Варбург Пинкус зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон урт хугацааны хөрөнгө оруулалт Хятад дахь хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, Хятадтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг урьж байна” гэжээ.
Гайтнер Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт өөдрөгөөр хандаж буйгаа илэрхийлээд “Варбург Пинкус Хятадын зах зээл дэх байр сууриа улам гүнзгийрүүлж, АНУ, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна” гэв.
Хэ Лифэн Тимоти Гайтнертэй уулзав
2026-01-13 11:04
Хэ Лифэн Тимоти Гайтнертэй уулзав
Зохиогч: ЦАО ЖЯЮЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
