Улаанбаатар хүүхдийн баяраа тэмдэглэв
2015-06-01 11:42
Хүүхдүүд баяраа тэмдэглэв.
Монгол Улсын Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол хүүхэд бүрдээ зориулан зохион байгуулсан Хүүхдийн баярын ёслолын ажиллагаа өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд боллоо. Баярын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн ерөнхий төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Э.Бат-Үүл нар оролцож Монголын нийт хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Зохиогч: Шинэцэцэг, Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
