Зун цагийн Өвөр Монгол зургийн сайхан байгалиараа гоёж, айргийн үнэр сэнгэнэсэн талын зоогоос адууны тургиа чих дэлсэж сэтгэл сэргээнэ.
Налгар баян 8 сард “Тэнгэр тал” хэмээх сайхан алдартай Өвөр Монгол маань Дундад улсын олон үндэстний эв нэгдлийн дархан наадам болох Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмаа угтан авахад бэлэн боллоо.
8 дугаар сарын 9-17-ны өдрүүдэд Дундад улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх 56 үндэстний 6000 гаруй ахан дүүс “Тал нутгийн гэрэлт сувд” Ордос хотноо цуглаж, ур чадвараа сорин, авьяас билгээ гайхуулж, сэтгэл сэтгэлээ ойлголцон, спортын наадмаа чимэх болно.
Та бүхэн “Солонго” сайтдаа анхаарлаа хандуулаарай.

Аюулгүй, эв нэгдэлтэй, арвич гамтай, хөгжөөн наргиантай үндэстний наадмыг зохион байгуулахын тулд сүүлийн 4 жилийн турш Өвөр Монгол асар их хүчин зүтгэлийг гаргасан билээ. Энэ их сэтгэл зүтгэлийн хариуд 4-хөн өдрийн дараа эхлэх наадмын бэлтгэл бүрэн хангагдаж, сархадын дээжээ өргөн, сайны ерөөлөө дэвшүүлж, саатан ирсэн гийчдээ хүлээн авахад бэлэн болоод байна.
“Үлгэр жишээч өөртөө засах орон” үндэстний наадмаа угтахад бэлэн
1947 онд Шинэ Дундад улсаа угтан авах баярын босгонд Дундад улсын анхны мужийн зэрэглэлийн Өөртөө Засах Орон – Өвөр Монголын Өөртөө Засах Орон мэндэлснээ улс даяар тунхаглав. XX зууны 50-аад онд Өвөр Монгол нь улс төр тогтуун, эдийн засаг хөгжингүй, соёл урлаг цэцэглэн, олон үндэстэн нэгдсэн анхны алхам бүрэлдэн тогтож, “Үлгэр жишээч Өөртөө Засах Орон” хэмээх сайхан алдрыг ерөнхий сайд Жөү Эньлайгаас хүртэж байсан.
Өвөр Монголын нутаг дэвсгэр 1.183 сая ам дөрвөлжин километр, 55 үндэстний 25 сая хүн ард оршиж амьдарч байна. Өөртөө Засах Орон тунхагласнаас хойш 55 үндэстний ахан дүүс эх орныхоо умард хилд гар гараа барин, үзэсгэлэнт сайхан тал нутгийнхаа эдийн засаг нь хөгжиж, урлаг соёл нь цэцэглэн, хүн нийгэм нь эв нэгдэлтэй байх эрхэм нандин үйлсийн төлөө хамтдаа хичээн зүтгэсээр иржээ.
“Үлгэр жишээч Өөртөө Засах Орон” нь үндэстний спортын наадамтай хувьтай гэж хэлж болно. 1982 оны 9 сард Дундад улсын цөөн тоот үндэстний спортын II наадмыг Өвөр Монголын төв Хөххотод зохион байгуулж байсан. Өнөөдөр үндэстний эв нэгдлийг өргөн мандуулсан үндэстний спортын наадам дахинтаа Өвөр Монголд саатаж, тал нутгийн охид хөвгүүд маань хадгаа дэлгэн угтаж байна.
ӨМӨЗО-ны үндэстний Комиссын байцаагч Цао Яньрүн хэлэхдээ: - Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын бэлтгэл ажил эхэлснээс хойш Төрийн зөвлөл болон Төрийн үндэстний комисс, Төрийн спортын ерөнхий товчооны тусламж удирдлагын дор Өвөр Монгол “аюулгүй, эв нэгдэлтэй, арвич гамтай, хөгжөөн наргиантай” зарчмыг баримтлан, спортын наадмын олон талын бэлтгэл ажлыг сайн хийсээр ирсэн юм гэжээ.
2013 оны 4 дүгээр сард Өвөр Монголын Өөртөө Засах Орны засаг даргаар ахлуулсан бэлтгэл ажлын комисс байгуулагдав. Мөн оны 5 сард Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын албан ёсны вэб сайт ашиглалтад оров.

2014 оны 7 дугаар сард тэмцээний хөтөлбөр, наадмын сахиус, наадмын сүлд, наадмын дуулал болон сурталчилгааны зураг зэргийг нийтлэв.
2015 оны эхэнд наадмын нээлт ба хаалтын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах Ордос хотын спортын төв ашиглалтад оров.
2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр сайн дурынхны төлөөлөгчид тангараг өргөх ёслол хийв.
2015 оны 8 дугаар сарын 7-ний өдөр тамирчны тосгоны нээлтийн ёслол болж, эх орны олон үндэстний ахан дүүсээ угтан авах болно.

