
Ли Кэчян хэлэхдээ: Дундад, Малайз бол сайн найз, сайн түншүүд юм. Дундадын засгийн газар Малайз улстай тогтоосон найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд Малайзын талын хамт засгийн газар, парламент, улс төрийн нам, иргэд хоорондын харилцаагаа эрчимжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжлийг хамгаалахын тулд хамтдаа хүчин зүтгэж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэхийг биелүүлэхэд бэлэн байна гэв.
Мөн Дундад, Малайз аль алинд нь хөгжил бол тэргүүн үүрэг зорилт юм. Дундадын тал Малайзын талтай хөгжлийн стратегийн холболтоо нэмэгдүүлж, тус тусын эдийн засгийн хөгжилд түлхэц өгөхөд бэлэн байна. Дундадын эдийн засгийн хөгжил аж үйлдвэржилтийн дунд шатандаа орсон бөгөөд маш олон салбарт хангалттай бөгөөд тэргүүний үйлдвэрлэлийн хүчинтэй. Малайзын талтай үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна. Хоёр тал төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийн барилга байгуулалтын талаар мөн асар уудам хэтийн төлөвтэй байгаа гэжээ.

Абу Захар хэлэхдээ: -Малайз, Дундад их сайн харилцаатай юм. Хоёр орны дээд зиндааны харилцаа холбоо нягтшиж, олон салбарын хамтын ажиллагаа өргөжсөөр байна. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлж, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг урагшлуулж, хоёр орны харилцааг шинэ түвшинд ахиулахад Малайзын тал бэлэн байна гэжээ.
