
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Хонконгод төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөж буйгаа 11-р сарын 3-нд зарлалаа. Хонконгийн засаг захиргааны онцгой бүс уг шийдвэрийг сайшаан хүлээн авсан бөгөөд тус банкн Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын тогтвортой хөгжлийг ахиулахыг дэмжихээ илэрхийллээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 2016 оны 1-р сард байгуулагдаж, Хонконг 2017 оны 6-р сард тус банкийн гишүүн болжээ. Уг банк нь олон талт хөгжлийн банк байж, дэд бүтэц болон бусад бүтээмжтэй салбаруудад хөрөнгө оруулхаар дамжин эдийн засгийн тогтвортой хөгжилийг ахиулан эд баялаг бүтээж, цааш Азийн дэд бүтцийн хамтран ажиллах чадварыг сайжруулхыг зориж байгаа юм.
