2025 оны дэлхийн дижитал эдийн засгийн чуулга уулзалт 02-ны өдөр Бээжин хотноо нээгдэв. “Дижитал ээлтэй хотуудыг байгуулъя” урианы дор болж буй энэхүү хуралд дэлхийн 50 гаруй улс орон, олон улсын чухал байгууллагуудаас ирсэн 300 гаруй олон улсын зочид зэрэг олон мянган оролцогчдыг татсан юм.

Уг чуулга уулзалтын нээлтийн ёслолд Бээжин хот Европ, Хойд Америк, Ази Номхон далайн бүс нутаг, Ойрх Дорнод, Латин Америкийн 40 гаруй түнш хоттой гар нийлэн, Дэлхийн дижитал эдийн засгийн хотуудын холбоог байгуулах санаачилга гаргалаа. Тус холбоо нь дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалт, хил дамнасан мэдээллийн засаглал, хиймэл оюун ухааны ёс зүй, ухаалаг хотын хэрэглээ зэрэг гол асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, хотын кластеруудыг уялдуулан хөгжүүлэх, аж үйлдвэрийн орчныг сайжруулан байгуулах, дижитал засаглалын инновац зэрэг практик ажлыг гүнзгийрүүлэн хийхэд зорилго тавьсан юм. Тус холбоо байгуулагдсан нь дижитал эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр талын харилцан үйлчлэлээс олон талт зохицуулалт руу, төслийг сурталчлахаас механизмд суурилсан үйл ажиллагаанд шилжсэнийг харуулж байна.
2023 оны дэлхийн дижитал эдийн засгийн чуулга уулзалтын "Дижитал эдийн засгийн түнш хотууд" хамтын ажиллагааны санаачилгын анхны саналаас эхлээд 2024 онд Бээжин хот анхны гишүүн орнуудтай "Зургаан үйл ажиллагааны төлөвлөгөө"-ийг хэрэгжүүлж, энэ онд НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн, Олон улсын цахилгаан холбооны холбоо, НҮБ-ын Олон улсын худалдааны төв зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн дижитал эдийн засгийн хотуудын холбоог байгуулсан нь дижитал эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлал, шинэлэг арга замыг тасралтгүй судлах Бээжингийн практик санааг харуулж байна.
2025 оны дэлхийн дижитал эдийн засгийн чуулга уулзалтыг Хятадын Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Бээжин хотын Ардын засгийн газар, Хятадын Кибер орон зайн удирдах газар, Үндэсний мэдээллийн товчоо, Синьхуа агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалт нь "1+6+N" загвараар явагдах байж, тухайлбал 1 нээлтийн ёслол, 6 үндсэн форум, олон тусгай форум, тусгай арга хэмжээ гэсэн агуулгаас бүрэлдэнэ.
