solongonews
“Мөнх тэнгэрийн дуудлага” үзэсгэлэн нээлтээ хийнэ
2015-05-12 17:00
Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн Шинэ Аж Үйлдвэр Шинжлэх Ухааны салбарын багш Билэгбатын шавь болох залуу уран бүтээлч Г.Батчимэг, түүний хань Монгол Улсын залуу зураач З.Отгонзоригт нарын тосон зургийн бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэн 5 дугаар сарын 17-ны өдөр болно.

Монгол Улсын залуу зураач З.Отгонзоригт, Г.Батчимэг (Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн Урлаг Зураг Төлөвлөгөөний Дээд Сургуулийн магистрант) нарын хамтарсан “Мөнх тэнгэрийн дуудлага” тосон зургийн үзэсгэлэн 2015 оны 5 дугаар сарын 17-ны үдээс өмнө 10 цагт Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн (баруун тойрог) Шинэ Аж Үйлдвэр Шинжлэх Ухааны байранд нээлтээ хийнэ.

Залуу уран бүтээлчдийн анхны бие даасан үзэсгэлэнд тосон зургийн 60 орчим бүтээл дэлгэгдэх бөгөөд 5 дугаар сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ны өдөр болтол долоо хоногийн хугацаатай үргэлжлэх болно.

   

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл