solongonews
IV түвшний онцгой байдлын халамжийн цуврал ажиллагааг өрнүүлэв
2015-08-13 19:51
IV түвшний онцгой байдлын халамжийн цуврал арга хэмжээг өрнүүлэв.

Дундад улсын иргэний хэргийн яамны сайтын энэ сарын 12-ний өдрийн мэдээгээр, Дундад улсын гамшигийг бууруулах зөвлөл, иргэний хэргийн яамнаас Ниншяны Хотон үндэстний ӨЗО сүүлийн үед ноцтой гангийн гамшигт өртөж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөө үзүүлсэнтэй холбоотой Дундад улсын IV зэрэглэлийн гамшигийн алдагдлыг бууруулах онцгой байдлын халамжийн цуврал ажиллагааг өрнүүлж, гамшгийн байдлыг шалган тогтоож, гамшигт өртсөн иргэдэд туслан дэмжих ажлыг хийсэн байна.

Ниншяны Хотон үндэстний ӨЗО-ны иргэний явдлын газрын мэдээгээр, энэ оны 5 дугаар сараас эхлэн бүх Ниншяны өнцөг булангаар агаарын хэм өндөр болж, ялангуя дунд хойд бүсэд нь хур дунадас багассан байна. 7 дугаар сард Ниншяны Хотон үндэстний ӨЗО-ны дундаж хур тунадасны хэмжээ 11.1 мл байж, өнгөрсөн оны мөн үеэс 70 хувиар буурч, Ү Жүн, Жүн Вэй хоёр бүс нутагт 1961 оноос хойш байгаагүй хамгйин өндөр агаарын хэмтэй өдөр болсон хэмээн судлаачид үзээд байна.  

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл