Дундад, Монгол, Орос гурван улсын төлөөлөгчид Дундад улсын Хэбэй мужийн Жан Бэй сяньд орших Зөвлөлт-Монголын дайчдад зориулсан дурсгалын цогцолборт хуран цугларч, Дундадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын төлөө алтан амиа өргөсөн баатар дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв.
Ёслолын эхэнд БНДАУ, Монгол Улс, ОХУ-ын төрийн дууллыг хүндэтгэлтэй эгшиглүүлж, гурван орны төлөөлөл үг хэлсэн юм.
Монгол Улсаас БНДАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ: - 2015 он бол Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойг дэлхий нийт, бүс нутгийн орнууд бүрэн дүүрэн тэмдэглэж буй түүхэн ач холбогдолтой онцлог жил гээд, "1945 оны Дундадын Японы түрэмгийллийн эсрэг дайны түүхэн баатарлаг үйл явдал Монгол, Орос, Дундад гурван улсын найрамдалт харилцааны түүхийн нэгэн алтан хуудас төдийгүй үе үеийнхний бахархан дурсах, хүндэтгэн тэмдэглэх уламжлал болон үлдсэнд бид нэн баяртай байна гэж тэмдэглэв.
Ёслолын төгсгөлд, гурван орны нийт төлөөлөгч дайнд үрэгдсэн баатруудын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.
Гурван орны төлөөлөгчид дайчдын хөшөөнд цэцэг өргөв
2015-08-27 22:59
Дундад, Монгол, Орос гурван улсын төлөөлөгчид Дундадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын төлөө алтан амиа өргөсөн баатар дайчдын хөшөөнд цэцэг өргөв.
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
