Хятад-Өмнөд Азийн Ⅸ экспо 06-р сарын 23-ны өдөр гадаад худалдааны ололт амжилтын тухай тусгай хэвлэлийн бага хурал зохион байнуулсан байна. Тус хурлаар энэхүү удаагийн экспогоор нийт 8 тэрбум 663 сая юаний гэрээний үнийн дүн бүхий 163 худалдааны гэрээ байгуулаад байна гэж танилцуулсан юм.

Худалдааны гэрээнд гарын үсэг зурсан бараа бүтээгдэхүүнд голчлон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон хүнс, эрдэс бүтээгдэхүүн, химийн бодис, машин, тоног төхөөрөмж, хувцас, гутал, малгай зэрэг багтжээ. Худалдааны хэлэлцээрээс гадна, энэ удаагийн экспо нь төрөл бүрийн ханган нийлүүлэлтийн сүлжээ үйлчилгээ, олон улсын ложистик, боомтын дэд бүтэц, ухаалаг үйлчилгээ зэрэг 20 гаруй хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэрэгжүүлж, Юньнань хот бүс нутгийн худалдааны зангилаанаас дэлхийн аж үйлдвэрийн гинжин зангилаа болсон өөрчлөлтийг түргэсгэсэн байна.
Хятад-Өмнөд Азийн Ⅸ экспо 06-р сарын 19-нд нээгдсэн бөгөөд нийт 73 улс орон, бүс нутгийн 2500 гаруй аж ахуйн нэгж болон олон улсын байгууллагууд оролцож, Өмнөд Ази, Зүүн өмнөд Азийн бүх улсыг хамарсан юм.
