Ли Чян Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейттэй уулзав
2025-07-10 17:25
Ли Чян Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейттэй уулзлаа.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян тухайн орон нутгийн цагаар долдугаар сарын 09-нд Каир хотноо Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейттэй уулзлаа.
Ли Чян: - Хятад болон Арабын орнууд харилцан итгэлцсэн сайн найзууд, найдвартай түншүүд юм. Хятад улс Арабын холбоотой найрсаг харилцаагаа улам бататган, Арабын орнуудтай стратегийн итгэлцлийг гүнзгийрүүлж, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хамтдаа орчин үеийн шинэчлэл рүү тэмүүлж, илүү өндөр түвшний Хятад-Арабын хувь заяаны нэгдмэл цогцыг бүрдүүлэхэд бэлэн байна гэж онцоллоо.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
