
Үндэстний радиогийн монгол хэлтсээс санаачлан, Өвөр Монголын соёлын танхим, Дундад улсын Монгол радио сүлжээ, Үндэстний телевизийн монгол сүлжээ, Өвөр Монголын радио телевиз хороо зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл Өвөр Монголын бүх аймаг хотын радио телевизээс хамтран зохион байгуулсан “Талын уянга-Улаанмөчир” тусгай сурвалжилгын багийнхан саяхан Хөлөнбуйр хотын шинэ Барга баруун хошуунд ажиллав.
Шинэ Барга баруун хошууны Улаанмөчир нь 1963 онд үүсгэн байгуулагдаж, тухайн үед арваад тоглогчтой хөдөө орон нутгаар тоглолт хийж, малчид болон цэргүүдийн амьдралд өнгө нэмсээр иржээ.
50 гаруй жилийн хөгжлийн явцад шинэ Барга баруун хошууны Улаанмөчир нь одоогийн байдлаар 57 хүнтэй, орчин үеийн иж бүрэн техниктэй, Өвөр Монголын нэгдүгээр зэрэглэлтэй Улаанмөчир болон хөгжиж, үндэстнийхээ уламжлалт соёлоо хадгалж, малчдынхаа магнайг тэнийлгэхээр үйлчилж яваа билээ.

Шинэ Барга баруун хошууны Улаанмөчир нь урлаг соёлыг олон түмэндээ түгээх үүргийг ямагт баримталж, шинэ уран бүтээлчдийг байнга элсүүлж, ахмад уран бүтээлчдээр үлгэр болгож, мал аж ахуйн орон, цэргийн хороогоор байнга тусгай тоглолтоо хийж, жилд нэг удаа Монгол Улсын Дорнод аймаг, Оросын Улаан-Үүд зэрэг гадаадад уран сайхныхаа тоглолтоо хийдэг.

Сурвалжлах багийнхан Хөлөнбуйр хотын шинэ Барга баруун хошуунд очиход тус хошууны Улаанмөчир хөдөө орон нутгаар тоглолтоо хийгээд явж байгаатай таарч хамтдаа хошуунаас 90 километрт гарч, Дундад Монголын хилийн шугамаас нэг километр зайтай байрладаг Архашаат сууринд очсон.

Хилийн суурин Архашаатад тоглосон анхны тоглолт нь амжилттай болж, уран сайханчид “Өлзийт тал нутаг”, “Баргын тал”, “Есөн эрдэнийн эх орон”, “Хийморь” зэрэг дуу бүжиг, хөгжим нь хилийн бүсийн малчид болон цэргүүдийн сэтгэлийг хөгжөөлөө.

“Тал нутгийн хөнгөн морьт цэрэг Улаанмөчир”-ийг сурвалжлах буянтай ажиллагааг зохион байгуулсан Үндэстний радиогийн монгол нэвтрүүлгийн хэлтэст тус Улаанмөчрийн дарга Хасдавалгаан маш их талархаж байсан бөгөөд энэ удаад хийсэн Өвөр Монголын радиогийн нүүдэл нэвтрүүлгээс мэдээллийг сонсож, нутгийн малчид ч энэ сайхан хамтын ажиллагааг өндөр үнэлсэн байна.

