6 дугаар сарын 28-ны үдэш XII удаагийн Дундад · Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын шилдэг жүжгийн нэг болох монгол хэлний шог жүжгийн тусгай үдэшлэг Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн Дээд Сургуульд болов.

Үдэшлэгт, Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн монгол жүжгийн багийн тоглосон бичил жүжиг “Зүүд”, Ордос хотын Ү Шинь хошууны Улаанмөчирийн бичил хэлбэрийн дуулалт бүжгэн жүжиг “Зээрийн дуу”, Ордос хотын Үндэстний дуу бүжиг жүжгийн хүрээлэнгийн үндэстний багийн тоглосон бичил жүжиг “Сахин хамгаалагч”, Хянган аймгийн Залайд хошууны Улаанмөчирийн бичил жүжиг “Шяо Лүн Гэ Гэ” болон Шилийнгол аймгийн зүүн Үзэмчин хошууны Улаанмөчирийн өргөн дэвшүүлсэн шог жүжиг “Гэртээ харилаа” болон Улаанцав хотын Дөрвөд хошууны Улаанмөчирийн тоглосон шог жүжиг “Завхан гол” зэрэг Өвөр Монголын бүх газраас сонгон шалгаруулсан 8 шилдэг монгол хэлний шог жүжиг тоглогдов. Жүжигт хүсэл мөрөөдлийн төлөө тэмцсэн хүний сэтгэлийг хөдөлгөм үйл явдал, орчин тойрон, байгаль орчин, нутаг бэлчээрээр сэдэвлэсэн малчин ардын нутаг усаа хайрлах сэтгэлгээ болон айл гэрээ додомдон, ахуй амьдралаа өөд татах зэрэг сэдвийн хүрээнд тоглогдож, жирийн амьдралын ахуй зураглалыг харуулсан бөгөөд асуудлын өмнө арга ухаан, гарах арга зам сүвэгчилж буйг урнаар илтгэжээ.
