solongonews
Отгийн Монгол Үндэстний Туршилтын Бага Сургуулийн баг “Тэргүүлэгчийн нэрэмжит” тэмцээндээ бэлтгэж байна
2015-06-02 15:44
Сургуулийн хэмжээний хөл бөмбгийн тэмцээний бэлтгэл ажил

   

5 дугаар сарын 26-ны өдөр сэтгүүлч Отгийн Монгол Үндэстний Туршилтын Бага Сургуульд очоход тус сургуулийн хөл бөмбөгийн багийн сурагчид “Тэргүүлэгчийн нэрэмжит” хөл бөмбөгийн тэмцээнд оролцохоор маш завгүй дасгал хийж байлаа.

Тус хөл бөмбөгийн баг 2010 онд байгуулагдаж, одоогоор 16 тамирчинтай. Хамгийн том нь 13 настай, хамгийн бага нь 10 настай билээ. Тэд өдөр бүр нэг цагийн дасгалын цагаа ашиглан хөл бөмбөгийн үндсэн мэргэжлийг сурдаг. Хичээл зүтгэл хүнийг гомдоохгүй гэдгээр тус хөл бөмбөгийн багийн бүх гишүүдийн шаргуу зүтгэлээр энэ жил тэд бага сургуулийн зэргийн “Хошууны даргын нэрэмжит” хөл бөмбөгийн тэмцээнд тэргүүлж, дахин хошуугаа төлөөлж “Хотын даргын нэрэмжит” хөл бөмбөгийн тэмцээнд манлайлснаар одоо тэд Ордос хотоо төлөөлөн “Тэргүүлэгчийн нэрэмжит” хөл бөмбөгийн тэмцээнд оролцохоор маш завгүй бэлтгэл хийж байгаа нь энэ юм.

 

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл