Дундад улсын утга урлагийн холбоо, Дундад улсын ардын урлагчдын нийгэмлэг, Гүйжөү мужийн утга урлагийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Дундад улсын тариачдын сэдэвт уран зургийн үзэсгэлэн” 8 дугаар сарын 10-нд Гүйжөү мужийн Шүй Чэн буюу Усан хот сууринд нээгдэв.

Тус үзэсгэлэн “Дундад улсын цог жавхаа, Дундадын мөрөөдөл”-өөр сэдэвлэж Дундад улсын 24 муж, орон, хотоос уран бүтээл хүлээн авсан байна. Нийт 1000 гаруй уран бүтээлээс сонгон шалгаруулалтаар тэргүүн байранд 3, хоёрдугаар байранд 6, гуравдугаар байранд 12 уран бүтээл, шилдэг уран бүтээлийн жагсаалтад 40 уран бүтээлийг тус тус шалгаруулсан байна. Үүнээс гадна 339 уран бүтээлийг тусгай сонгож, нийт 406 шилдэг уран бүтээлийг олноо дэлгэн үзүүлсэн байна.

