Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадамтай холбогдож Эзэн хороо хошууны цагдаагийн албаны томилолтоор Эзэн хороо хошууны Улааннуур орон нутгийн цагдаагийн алба нь бүс нутагт байрлах спортын хоёр талбайн аюулгүй байдлыг хамгаалах ажил байдалдаа бэлтгэж байна.

Нэг. Цагдаа томилон бүс нутгийн харьяан дахь аж ахуйн нэгжүүдийг шалгаж, аюулгүй үйлдвэрлэлийн шаардлагыг хангахгүй аж ахуйн нэгжийн эрхийг хасаж байна. Одоогоор бүс нутгийн харьяан дахь 46 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийснээс 13 аж ахуйн нэгжид шаардах бичиг өргөөд байгаа аж.

Хоёр. Тогтворгүй оршин суугчид болон түрээсний байруудыг шалгаж, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалж, хууль зөрчих болон гэмт хэргээс сэргийлж байна.
