6-р сарын 3-ны үдээс хойш жуулчид ачсан MR856 нислэг Шаньши мужийн Датун хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол улсын нийслэл Улаанбаатарыг зорив. Хятадын нүүрсний нэрт хот Датун-Улаанбаатарын хооронд шууд нислэг албан ёсоор нээгдэж буй нь энэ юм.
Энэхүү нислэгийг Монголын агаарын тээвэрийн "Хүннү Эйр" компани гүйцэтгэж, долоо хоногт Мягмар, Бямба гаригт хоёр удаа нислэг үйлдэнэ.
Нислэгийн тодорхой хуваарь гэвэл: Датун-Улаанбаатар MR856 нислэг 13:40 цагт хөөрч 15:30 цагт газардана; Улаанбаатар-Датон MR855 нислэг 11:00 цагт хөөрч 12:40 цагт газардана. Датун-Улаанбаатар чиглэлийн нэг талын тасалбар 499 юань (татвар багтсан), Улаанбаатар-Датун чиглэлийн нэг талын тасалбар 599 юань (татвар багтсан). Онгоцны тасалбарыг томоохон аялал жуулчлалын компани болон онлайн нислэгийн тийз аялалын платформуудаас худалдан авч болно.
Анхны нислэг үйлдсэн өдөр Шаньши муж Монголоос ирсэн жуулчдын багийг хүлээн авсан байна. Энэ нь мөн Шаньши мужийн түүхэнд анхны тохиолдол юм.
Ташрамд хэлэхэд, Датун хот нь Хятадын нүүрс үйлдвэрлэлийн том бааз бөгөөд аялал жуулчлалын нэрт хот юм, хамгийн алдартай үзэмжит газар нь Юнь Ган бурхны чулуун агуй болно. Хурдны галт тэргээр Датунгаас Бээжин ороход цаг гаруйхан хугацаа зарцуулна, Өвөр Монголын Хөх хот хүрэхэд цаг хүрэхгүй аялах бөгөөд тасалбарын үнэ нь 100—200 юанийн хооронд байдаг.
