ЮНЕСКО-гоос дэлхийн биосферын нөөцийн газарт шинээр 26 газрыг нэмж оруулснаа зарлалаа. Үүнд Хятадын Далан Хар уулын биосферын нөөцийн газар ба Жөүжы биосферын нөөцийн газар багтаж байна. Одоо дэлхийд нийт 785 биосферын нөөцийн газар бүртгэгдсэн байна .
Далан Хар уулын биосферын нөөцийн газар нь Өвөр Монголын Мунь уулын нуруудын бүсэд оршдог. 3900 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлж, Мунь уулын нуруудын экосистемийг хамгаалах чухал цэг болно. Харин Жөүжы биосферын нөөцийн газар нь Шааньши мужийн Чиньлин уулын бүсэд 690 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлж, ойн нөөцөөр баялаг бүс нутаг юм.
ЮНЕСКО-гийн “Хүн ба Биосфер” төсөл нь байгалийн нөөцийг зохистой ашиглах, экосистемийг хамгаалах зорилгоор 1971 онд байгуулагдсан олон улсын хамтын ажиллагааны төлөвлөгөө юм.
