solongonews
Эрээн боомтын импорт экспортын худалдаа 45.44 тэрбум юаньд хүрэв
2026-01-30 16:41
Эрээн боомтын импорт экспортын худалдаа 45.44 тэрбум юаньд хүрэв

 2025 онд Эрээн боомтын импорт экспортын  худалдааны нийт хэмжээ 45.44 тэрбум юаньд хүрч, үүнд импорт 22.16 тэрбум юань, экспорт 23.28 тэрбум юаньд хүрэв.

 Сүүлийн нэг жилийн хугацаанд боомтоор бөөнөөр импортлох зэсийн хүдэр, нүүрс, целлюлоз зэрэг  бараа бүтээгдэхүүний импорт өсөх хандлагатай байна. Гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд Эрээн хотын гааль боомтын бодит байдлыг "нэг цонх"-ны системийн  сурталчилгаа, сургалтыг нэмэгдүүлэхтэй хослуулж, "нийт дүнгээр нь татвар ноогдуулах + хоёр үе шаттай мэдүүлэг өгөх" шинэчлэлийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж байна. Жилийн турш "хоёр үе шаттай мэдүүлэг"-ийн загвараар  гаалийн 8762 мэдүүлгийг боловсруулсан нь Хөххотын гаалийн тойрогт тэргүүлжээ. Энэхүү загварын дагуу аж ахуйн нэгжийн мэдүүлгийн үйл явцыг хялбаршуулж, бараа бүтээгдэхүүнийг хурдан гаргах боломжтой бөгөөд энэ нь аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн эзлэх хувь болон цаг хугацааны зардлыг үр дүнтэй бууруулж, боомтын худалдааг хөнгөвчилж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : https://www.nmg.gov.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл