Чунцин мужийн чиглэлд явсан аялал жуулчлалын хөлөг онгоц осолджээ
2015-06-02 15:54
БЭЭЖИН. /ITAR-TASS/. Хятадын Хөх мөрөнд осолдсон ”Дунфанжисин” /”Дорнын од”/ илчит онгоцны ослоор амиа алдсан эхний хүний цогцсыг аврагчид уснаас гаргасан тухай тус улсын төв телевиз мэдээллээ.
Аврагчдын мэдээлснээр, хөлөг онгоцон дээр жуулчдын багийг дагалдан явж байсан хөтөч нарын нэг нь цогцсыг таньж чадсан байна.

Хятадын зүүн нутагт оршдог Зянсу мужийн засаг захиргааны төв болох Нанкин хотоос тус улсын зүүн өмнөд нутгийн Чунцин мужийн чиглэлд явж байсан аялал жуулчлалын хөлөг онгоц даваа гарагт Бээжингийн цагаар 21 цаг 28 минутад Зяньли хот орчимд осолджээ. Хэвлэлүүдийн хамгийн сүүлийн мэдээллээр, хөлөг онгоцны тавцан дээр 458 хүн байснаас 10-ыг нь аварч чадсан байна.
Ослын газарт эрэл хайгуулын 34 хөлөг онгоц ажиллаж байна. Цаг агаарын байдал таагүй байгаа нь эрж хайх ажиллагааг хүндрүүлж байгаа аж.
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
