solongonews
Ли Чян Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг нар хэлэлцээ хийв
2025-06-24 11:29
Ли Чян Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг нар хэлэлцээ хийлээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 06-р сарын 23-ны үдээс хойш Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Сингапурын ерөнхий сайд Лоуренс Вонгтой хэлэлцээ хийв.

Ли Чян:

- Сүүлийн жилүүдэд Хятад, Сингапурын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, эрч хүчтэй, уян хатан байгааг харуулж байна. Сингапуртай хоёр талын хамтын ажиллагааны механизмыг үргэлжлэн сайтар ашиглаж, гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн цуврал арга хэмжээг эрчимтэй зохион байгуулж, харилцан визний хөнгөлөлт үзүүлэх, үр ашигтай хамтран ажиллах, боловсрол, соёл, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын солилцоог эрчимжүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны иргэдийн үзэл бодлын үндэс суурийг үргэлжлүүлэн бэхжүүлэх болно. Мөн нээлттэй бүс нутаг, шударга олон талт үзлийг баримталж, худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, хялбарчлахыг идэвхтэй дэмжих ёстой. Сингапур зэрэг АСЕАН-ы орнуудтай хамтран ажиллаж, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарын шинэчлэлийн протоколд гарын үсэг зурж, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлж, “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ийг чанартай хэрэгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн үйл явцыг түргэтгэхэд Хятад улс бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Лоуренс Вон:

- Сингапур хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор энэ онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор боломж болгож, Хятад улстай олон салбарын дээд түвшний солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, найрамдал, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, Сүжөүгийн аж үйлдвэрийн парк зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх төслүүдийг дэмжиж, хүмүүсийн солилцоог бэхжүүлнэ гэдэгт Сингапур найдаж байна. Сингапур Хятадын эдийн засагт итгэл дүүрэн байгаа бөгөөд Хятад улс “Номхон далай дамнасан түншлэлийн тухай иж бүрэн, дэвшилттэй хэлэлцээр” болон “Дижитал эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр”-т нэгдэн орохыг дэмжиж байна. Түүнчлэн Хятад улстай бүс нутгийн болон олон талт тавцан дахь харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, чөлөөт худалдаа, олон талт худалдааны тогтолцоог хамгаалахад Сингапур бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл