solongonews
Дэлхийн анхны холимог хөдөлгүүртэй нисгэгчгүй тээврийн онгоц анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ
2026-02-03 10:18
Дэлхийн анхны холимог хөдөлгүүртэй нисгэгчгүй тээврийн онгоц анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

Хятадын  Сансрын Шинжлэх Ухаан, Технологийн гурппийн 11-р Академийн мэдээлснээр, дэлхийн анхны холимог хөдөлгүүртэй нисгэгчгүй тээврийн онгоц болох Rainbow YH-1000S нь 2-р сарын 3-нд Чунчин хотын Лянпинд анхны нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.

Энэ нь дэлхийн зах зээлийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангахын тулд хурдан хугацаанд бүтээгдсэн өөр нэгэн шинэ загвар болох Rainbow YH-1000 нисгэгчгүй тээврийн онгоцны 2025 оны 5-р сард амжилттай анхны нислэгийн дараах нислэг нь юм. Анхны нислэгт шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн компанитай хамтран боловсруулсан өндөр хүчин чадалтай холимог хөдөлгүүрийн хэлхээг оруулсан бөгөөд хөөрөх, буух зайг богиносгож, ачаа болон нислэгийн хүрээг нэмэгдүүлж, нислэгийн гүйцэтгэлийн баталгаажуулалтыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл