
Хүрээ хошуу Сурган хүмүүжлийн яам, улсын биеийн тамирын ерөнхий товчооноос тогтоосон “Сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн ажиллагаа өрнүүлэх тухай тайлан”-гийн шаардлагаар шинжлэх ухааны үзэл баримтлалаар төлөвлөж, олон зүйлийн арга хэмжээ авч, сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн үйлсийг хөгжүүлж байна.
Тус хошуу радио телевиз, сайт зэрэг сонин мэдээний хэрэгслээр дамжуулан, сургуулийн хэмжээний хөл бөмбөг хөгжүүлэх төрийн бодлого ба арга хэмжээг өргөнөөр ухуулан, сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн биеийн тамирыг хэвийн болгох ба боловсруулах ажлыг өрнүүлж, сургууль бүр хөл бөмбөгийн ангитай, анги бүр хөл бөмбөгийн багтай, өдөр бүр хөл бөмбөгийн дасгал сургуулилалт хийж байх, долоо хоног бүр хөл бөмбөгийн тэмцээн уралдаантай байх болгов. Тус хошуу жил бүрийн 1 дүгээр сарыг сургуулийн хүрээний хөл бөмбөгийн ухуулгын сар болгон, нийгмийн хамт олны анхаарлыг татаж тэдний дэмжлэгийг хүртэж байна. Холбогдох хүмүүсийг гадагш газар оронд томилон сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн амжилт хүртсэн туршлагыг суралцуулж, анх удаагийн сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн дасгал сургуулилалт хийж, 40 гаруй тамирын багш сургагчийг дасгалжуулжээ. Одоо болоход тус хошуу 8 дунд болон бага сургуулийн багийг байгуулж, 260 гаруй гишүүнтэй болжээ.
