ШХАБ-ын Шинжлэх ухаан, технологи, боловсрол, эдийн засаг, худалдааг уялдуулан хөгжүүлэх форум өнөөдөр буюу 08-р сарын 28-нд Шаньдүн мужийн Чиндао хотод боллоо. Энэхүү арга хэмжээнд Орос, Казахстан, Иран зэрэг орны 60 гаруй судлаач, эрдэмтэн оролцжээ. Уг форум нь “Шинжлэх ухаан, технологи, боловсрол, эдийн засаг, худалдааны цогц хөгжил” сэдвийн хүрээнд эдийн засаг, худалдааны боломж, боловсролын чадавх, соёлын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр хэлэлцсэн бөгөөд “ШХАБ-ын судалгааны хамтарсан сан" байгуулагдсаныг зарласны зэрэгцээ мөн анхны бүлэг Гадаад дахь хамтарсан судалгааны хоёр хүрээлэнг нээсэн байна. Тус арга хэмжээг Шаньдүны их сургууль болон Хятад- ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үлгэр жишээ бүсийн удирдлагын хороо хамтран зохион байгуулсан юм.
ШХАБ-ын Шинжлэх ухаан, технологи, боловсрол, эдийн засаг, худалдааг уялдуулан хөгжүүлэх форум зохиогдлоо
2025-08-28 16:45
ШХАБ-ын Шинжлэх ухаан, технологи, боловсрол, эдийн засаг, худалдааг уялдуулан хөгжүүлэх форум зохиогдлоо
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
