Дундад, Монголын худалдааны төвийн барилгын ажил шуурхай явагдаж байна
2015-05-21 10:07
Одоогийн байдлаар Эрээн хотын Дундад, Монголын худалдааны төвийн барилгын ажил шуурхай явагдаж байна. Эхний ээлжийн барилга энэ оны 8 дугаар сард ашиглалтад орох юм байна.

Ингэснээр Дундад, Монголын худалдааг улам өргөжүүлэн тэлж, харилцан ашигтайгаар үйлчлэх болно.
Эрээн хотын Дундад, Монголын худалдааны төвийг 2014 оны 7 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 350 сая юань байж, нийт талбай нь 100 мянган кв.м болно. Уг байгууламжийн эзлэх талбай нь 85 мянган кв.м юм. Тус төвд худалдаа, логистик, онлайн худалдааны төв, хил дамнасан худалдаа үйлчилгээний систем, Дундад, Монголын боомтын худалдаа, аялал жуулчлал зэргийг багтаана.
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
