solongonews
Үндэстний орны хөгжлийг ахиулна
2015-06-12 11:48
Ван Жүнь Хөлөнбуйр хотын Орчин хошуу, Гэгээн гол хот, Өргөнө хот болон Их Хянган давааны бэлд очиж ажиллав.

 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Жүнь Хөлөнбуйр хотын Орчин хошуу, Гэгээн гол хот, Өргөнө хот болон Их Хянган давааны бэлд очиж ажиллав.

Тэрээр үндэстэн ястны айл өрх, ажил төрөлтэй танилцаж, Дундад улсын төвийн үндэстний ажлын хурлын агуулгыг ажил хэрэг болгож, хүн ам цөөн үндэстний орны салбар бүрийн хөгжлийг дэмжиж, улсын өмчлөлийн ой шугуйт орон болон улсын өмчлөлийн хөдөө аж ахуйн орны өөрчлөлт хөгжлийг нэмэгдүүлж, хөдөө орон нутагт “Арвыг хамруулах” бодлогыг бодит болгож, цөөн тоот үндэстний иргэдийн амьдралыг сайжруулна гэв.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл