“Дуудах нэрийг аав ээж өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог” гэх монгол ардын цэцэн үг бий. Энэхүү үгний гүн утга, үнэн мөрийг харуулж чадсан хүн бол нэрт сагсчин Баатар билээ. Баатар гэхэд сагсан бөмбөг яригдана.
Өчигдөр буюу 7 дугаар сарын 8-ны өдөр Баатар 8 сард сагсан бөмбөгийн талбайгаас албан ёсоор зодог тайлахаа мэдэгдэхэд үй түмэн хүний сэтгэлд ямар нэгэн юм дутагдах шиг.

9 настайгаасаа эхлэн сагсан бөмбөгийн дасгал хүртэж, 14 настайдаа Дундад улсын залуучуудын шигшээ багт орон, 20 настайдаа улсын шигшээ багт орж, Азийн манлай шалгаруулах тэмцээн, дэлхийн цомын тэмцээн, Олимпийн наадам зэргээр Дундад улсыг төлөөлж, монгол эрийн жавхааг бадруулж явсан билээ. 2002 онд NBA-гийн хамгийн дээд шагнал "Алтан бөгж"-ийг хүртэж, энэхүү яруу алдрыг хүртсэн Азийн анхдагч сагсчин хэмээн Ази даяар нэрээ дуурсгажээ.

