Хятадын төмөр замаар 300 сая гаруй зорчигч үйлчлүүлжээ
2026-02-25 17:19
Хятадын төмөр замаар 300 сая гаруй зорчигч үйлчлүүлжээ
2-р сарын 24-ны өдөр буюу цагаан сарын шинийн найманд Хятадын төмөр замаар 18.101 сая зорчигч үйлчлүүлсэн бөгөөд энэ нь таван өдөр дараалан 15 саяыг давсан тоон үзүүлэлт болно. 2-р сарын 2-нд цагаан сарын баярын тээврийн оргил үе эхэлснээс хойш нийт 313 сая зорчигч тээвэрлэж, тээвэрлэлт аюулгүй, тогтвортой, эмх цэгцтэй явагджээ. Түүнчлэн 2-р сарын 25-нд 16.65 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд зорчигчийн 1549 галт тэрэг нэмж ажиллуулахаар төлөвлөж байна.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
