solongonews
Эрэлт ихтэй, амин дэмтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх төхөөрөмж танилцуулъя
2015-06-11 15:19
Өглөөдөө бид аль болох хөнгөн хооллохыг хичээдэг. Дэлгүүрийн лангуун дээр аль ч насныхны хэрэглэж болох ихэвчлэн эрдэнэшишийг олон төрлийн амин дэмээр баяжуулсан “breakfast“-ыг худалдаалах болсон.

       Тэрч бүү хэл хайрцган дээр нь эвлүүлдэг тоглоом хүртэл хэвлэсэн байгаа харагддаг. Зарим ч бүр хүүхдийн тоглоом бүхий CD хавсаргасан байгаа харагддаг. Үнэхээр л хүүхдэд сайн юм бол нэмэлт зардалгүйгээр зөвхөн тэр бүтээгдэхүүнээ авбал яасан юм бэ. 250-300 граммаар савласан энэхүү бүтээгдэхүүнийг 3000-5500 төгрөгөөр худалдан авч байгаа шүү дээ.

Нэгэнт эрэлт ихтэй нь тогтоогдсон энэхүү бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэвэл ч чамгүй ашиг олох нь гарцаагүй. Энэ бүтээгдэхүүнийг нэрлэх монгол нэр олдсонгүй.Тиймээс эрдэнэшишээр ихэвчлэн хийдэг энэхүү бүтээгдэхүүнийг попкорн гэж нэрлээд мэдээллээ цааш нь үргэжлүүлье.

Попкорн хийх машин

Ийм төрлийн бүтээгдэхүүнийг хийхэд үүрч эврэх тал ажигдагддаг. Энэ нь тухайн бүтээгдэхийг үйлдвэрлэх түүхий эдээс гадна үйлдвэрлэх явцаас ихээхэн хамаардаг. Бидний танилцуулах гэж буй үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр уг бүтээгдэхүүнийг хийхэд үйлдвэрлэлийн гологдол гардаггүй хэмээн бичсэн байна.  Мөн дээр нь сүүтэй хутгаж идэхэд үйрч унахгүй юм байна.

Бүтэц найрлагийн  хувьд хамгийн сайн  бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

•Хэлбэр дүрсийн өргөн сонголттой.  Амуу тариагаар, од хэлбэртэй, буржгар, цагираг, жинтүү гэх мэт янз бүрийн хэлбэр дүрстэй хийнэ.

•Үйлдвэрлэлийн шугамын үйл ажиллагаа энгийн, хурдан, бага зардлаар их бүтээгдэхүүн авах боломжтой.

Тоног төхөөрөмжийн танилцуулга:

1. Түүхий эдийн холигч,

2.Хос эргэлдэгч экструдер,

3. Чичиргэгч хөргөгч,

4. Агааржуулагч хоолой,

4. Шахагч,

5. Гурван давхар зуух,

6. Халуун агаар /шарагч/,

7. Элсэн чихэр цацагч,

8. Хатаагч,

9. Хөргөгч.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл