solongonews
Органик самрын зах
2015-08-26 15:48
Ногооруулж цэцэгжүүлэх үзэсгэлэн яармагт дэлгэгдсэн Баяннуур хотын органик самар хүмүүсийн анхаарлыг татжээ.

Баяннуур хотын үзэсгэлэнгийн хэсэгт хөл хөдөлгөөн ихтэй сонирхох хүн ихтэй байлаа. Үүдний ойролцоох дугуй ширээн дээр дэлгэгдсэн өнгө өнгийн самар хүмүүсийн анхаарлыг татаж, үзсэн харсан хүн бүр “Үүнийг хэн зарж байна?”, “Ямар үнэтэй вэ?” гэлцэн сонирхоно.

Органик самар

- Өнгөрсөн жил Шанхайн зах дээр 800 тонн самар борлуулж Юүньнань, Гүйжөү, Сычуань зэрэг газруудаар 1000 гаруй тонныг борлуулсан. Зарим худалдаачид миний самрыг Европ, зүүн өмнөд Азийн орнуудаар экспортолж байгаа гэж байв. Бээжингийн худалдаачин ирчхээд манай самрын баазыг үзэх гээд хүлээж байна, би одоо явлаа гэсээр Мэнчяо хүнсний ХХК-ийн захирал Чяо Иминь гарч явлаа. Тэрээр Бортохойн талд 667 га талбайд самар тарьж, өнгөрсөн жил 28 сая юаний орлого олсон байна.

Бусад брэнд бүтээгдэхүүнээс ялгагдах нэг онцлог нь Мэнчяо компани самраа монгол гэрийн загвартай төмөр хайрцагт савлажээ. Тэрээр энэ тухайгаа: - Бүтээгдэхүүнээ үндэстний онцлогтой болгосон. Энэ бол манай Өвөр Монголын бүтээгдэхүүн гэдгийг шууд хараад ойлгуулах зорилготой юм гэж Чяо Иминь ярилаа.

Энэ удаагийн экологийн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнд Баяннуур хотын 20 гаруй самрын аж ахуй оролцов. Баяннуур хотын Хөдөө аж ахуйн товчооны орлогч дарга Шинь Жюнь: - 2014 онд Баянуур хот 237 гаруй мянган га талбайд хүнсний самар тарьж, ургац нь 760 мянган тоннд хүрснээр Дундад улсын хэмжээнд 30 хувийг эзэлсэн байна гэж ярьсан юм. Бортохойн самар нь Дундад улсын бүх газар оронд борлуулагдаж байгаа төдийгүй баруун Ази, Европ, Америк тивийн олон орнуудаар ч борлуулагдаж байгаа аж. 2014 онд экспортын нийт орлого 162 сая 170 мянган ам.долларт хүрсэн байна.

- Дундад улсын хүнсний самар үйлдвэрлэх хамгийн том баазын хувьд бид хойшид ургацын чанарыг улам сайжруулж, хүнсний самар тарих үйлдвэрлэлд бүсчлэл хийх, улмаар зохион байгуулалттайгаар цар хүрээгээ өргөжүүлэн тэлж, үйлдвэрлэл стандартад нийцсэн, үр өгөөжтэй брэндийн нэр хүндийг алдаршуулан Бортохойн самрыг алсын хараатай зах зээлд гаргана гэж Шинь Жюнь ярилаа.

Найруулагч: С. Урьхан
Эх сурвалж : “Солонго” мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл