solongonews
Солонгос улс иргэний үнэмлэхээ шинэчлэнэ
2015-06-02 17:38
Солонгос улсын Засгийн газар иргэдийн иргэний үнэмлэхийг 16-н жилийн дараа дахин шинэчлэх тухай хууль батлахаар хэлэлцэх боллоо.

Эдүгээ хэрэглэгдэж байгаа иргэний үнэмлэх нь удаан хадгалах үед зарим тохиолдолд бүдгэрч, амархан хугарч, гэмтэж байгаа байгаа төдийгүй түүнийг хуурамчаар үйлдвэрлэн ашиглах гэмт хэрэг багагүй гарч байгаа юм. Тиймээс иргэнийн үнэмлэхийг дахин хуулбарлан хэвлэх боломжгүй байдлаар хамгаалалт сайтайгаар хэвлэх бөгөөд иргэний үнэмлэх дээр 10-н жилийн өмнөх зураг биш харин яг өнөө үед байгаа зургийг наах болно гэжээ.

        Иргэний үнэмлэхийг шинэчлэхдээ гаднах загвар болон хэмжээ зэргийг бүрэн өөрчлөх ба үнэмлэх тус бүр дээр тухайн иргэний тухай мэдээлэл багтсан цахим чипийг суулгаж өгөхөөр болжээ. Иргэний үнэмлэхийг хамгийн сүүлд 1999 онд шинэчлэхэд 46-н тэрбум воны зардал гаргаж байсан бол энэ удаа түүнээс 2-3 дахин их хөрөнгө зарцуулах тооцоо гарсан байна.

      Солонгос улсын иргэд 17-н насандаа иргэний үнэмлэх авдаг бөгөөд 2015 оны гуравдугаар сарын байдлаар үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, овог, нэрээ солиулсан, үнэмлэх хуучирч бичиг, зураг нь бүдгэрсэн болон өөр бусад шалтгаанаар шинээр иргэний үнэмлэх  авах хүсэлтэй хэмээн 42000 хүсэлт ирсэн байгаа юм байна.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл