solongonews
Номын хорхойтнуудад зориулсан ”ухаалаг” гэрэлтэй тавиур
2015-05-19 10:17
“Studio Smeets Design” компанийг үүсгэн байгуулагч, Голландын дизайнер Тайс Смейтс номын хорхойтнуудад зориулсан ухаалаг гэрэлтэй тавиурыг зохион бүтээжээ.

“The Lili Lite” гэж нэрлэсэн гэрэлтэй тавиурт LED гэрлийг номын тавиуртай нь хослуулж өгснөөрөө энгийн бөгөөд амьдралд хэрэгтэй шийдэл болсон юм.

LED гэрлийн дээрх тавцанд дэлгээтэй номоо доош харуулж тавьсан тохиолдолд гэрэл мэдрэгчийнхээ тусламжтайгаар унтардаг бол номыг авсан тохиолдолд өөрөө асдаг ажээ.

Тог, цахилгаанд хэмнэлттэйгээс гадна ямар ч өрөөний дотоод засалтай гайхалтай зохицох “The Lili Lite” нь эрхэм таны оюундаа хийх хөрөнгө оруулалтын ойрын туслах болж чадна.

 Ухаалаг гэрэлтэй тавиурыг одоогоор дэлхийн 17 орны 600 гаруй иргэн захиалж аваад байгаа бөгөөд хоёр ширхэгийг €199 еврогоор худалдаж авах боломжтой юм байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл