Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо 11-р сарын 3-нд “Төвийн аж ахуйн нэгжийн чансаатай хөгжлийн тайлан(2025)”-г нийтлэв. Тайланд голдуу 2024 оноос хойш төвийн аж ахуйн нэгжүүд гол чадавхаа эрчимжүүлэх, гол өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, чансаатай хөгжлийг ахиулах зэрэг талаар авсан голлох арга хэмжээ болон үр дүнг онцолжээ.
Тайланд тэмдэглэснээр, төвийн аж ахуйн нэгжүүд хуучин тоног төхөөрөмжийг шинэчлэх, дижитал, ногоон өөрчлөлт зэрэгт 800 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, дотоодын эрэлт хэрэгцээг хүчтэй дайчилсан байна. Шинжлэх ухаан технологийн инновацийн хувьд, сансар огторгуй, эрчим хүч, харилцаа холбооны салбарт хэд хэдэн томоохон төсөл, үндэсний стратегийн гол төхөөрөмжийг бүтээж, нэгдсэн хэлхээ, үйлдвэрлэлийн машин механиз, үйлдвэрлэлийн программ хангамж зэрэг олон салбар дахь гацаанд орсон технологид ахиц дэвшил гаргажээ.
